Thursday, November 23, 2006

Увс аймаг


манай аймаг нь 85000 хүн амтай,2сая гаруй малтай. Хүн ам нь баяд,дөрвөд,халх,хотон гэсэн үндэстэнтэй. Улаанбаатар хотоос 1500км алслагдсан,Завхан,Ховд,Баянөлгий аймаг, ОХУ-ын Тува улстай хиллэдэг. Боршоо, Шарсуурийн хилийн боомтуудтай. Байгалийн хувьд 70км дотор байгалийн бүх бүслүүрт багтах ой мод,тал хээр,уул хангай,нуур, гол,горхи,олон төрлийн ургамал бүхий Увс нуурийн ай савын дархан газартай. Увс аймгийн төв нь Улаангом хот. Захиргааний байгууллагын хувьд 19-н сумтай. Тэс, Зүүнговь, Хяргас, Малчин, Баруунтуруун, Цагаанхайрхан,Өндөрхангай, Зүүнхангай, Наранбулаг, Завхан, Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн, Түргэн, Сагил, Давст, Тариалан, Улаангом

1 comment:

Tumurkhuyag said...

Танай нутагт очиж үзэхийг хүсч байна